avatar

Макро эдийн засгийн тогтворгүй байдал. Ажилгүйдэл ба инфляци / бодлого дасгал, тест, асуулт, хариу /

Sunday, February 28, 2010,03:28 PM
1.   Дор дурьдсан хүмүүс нь ажил эрхлэлт болон ажиллах хүчинд хандах 

                            хандлагын үүднээс авч үзвэл дараах 3 бүлэглэлтийн алинд нь хамаарагдах вэ?

-          ажил эрхэлж буй хүмүүс (Аэ)

-          ажилгүй хүмүүс (Аг)

-          ажиллах хүчний бүрэлдэхүүнд ордоггүй хүмүүс (АХб.о)

 

а)  Өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан ажилчин

б)  Хагас ажлын дэглэмд шилжсэн ажилчин

в)  Эрүүл мэндийн улмаас цаашид ажиллаж чадахгүй болсон багш

г)  Урт хугацааны турш ажил хайгаад олохгүй учраас цаашид ажил хайхаа больсон ажлаас халагдсан хүн

д)  Их дээд сургуулийн өдрийн ангид сурч буй оюутан

е)   Их дээд сургуулийн оройн ангид сурч буй автомеханик

ж)  Зөвхөн гэрийн ажил хийдэг, гэрийн ажилтай эзэгтэй

з) Ажлын хагас цагаар номын санчаар ажилладаг гэрийн ажилтай эзэгтэй

2.      Хүснэгт 2.1-д нэг дэх болон тав дахь жилийн хөдөлмөрийн нөөцийн болон ажил эрхлэлтийн тухай тоо мэдээ өгөгджээ.   /мянган хүн/

                                                   Хүснэгт 2.1

 

Нэг дэх жил

Тав дахь жил

Ажиллах хүч

Ажил эрхлэгчид

Ажилгүйчүүд

Ажилгүйдлийн түвшин

84889

80796

-

-

95453

87524

-

-

 

а)   Авч үзэж буй хугацаанд нэг дэх ба тав дахь жилийн ажилгүй хүний тоо, ажилгүйдлийн түвшинг тооцож гаргана уу?

б)   Ажил эрхлэлт ба ажилгүйдэл нэгэн зэрэг өсч байгааг хэрхэн тайлбарлах вэ?

в)   Авч үзэж буй хугацаанд тав дахь жилд нь бүрэн ажил эрхлэлт байна гэдгийг баталж болох уу?

3. Дараах тоо мэдээ өгөгджээ. Ажиллагсдын тоо 90 сая хүн, ажилгүйчүүдийн тоо 10 сая хүн

а)   Ажилгүйдлын түвшинг тооцож гаргана уу?

б)   Сарын дараа ажилтай байсан 90 сая хүнээс 0.5 сая хүн ажлаас халагдсан, албан ёсоор бүртгэгдсэн ажилгүйчүүдээс 1 сая хүн ажил хайхаа больсон гэвэл дараах үзүүлэлтүүдийг тооцож гаргана уу?

(1)Ажиллагсдын тоо

(2)Ажилгүй хүний тоо

(3)Ажилгүйдлын түвшин

4.     Бодит орлогын түвшин хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэрвээ:

а)   Нэрлэсэн мөнгөн орлого 10 хувиар нэмэгдэж харин үнийн түвшин 7хувиар өссөн бол.

б)   Нэрлэсэн мөнгөн орлого 30 мянган доллар харин үнийн индекс тухайн жилд 106 болсон бол.

5.  а)     Эдийн засагт Х ба У гэсэн хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг.              

.Хэрэглэгчид нь Х бүтээгдэхүүнийг худалдан авахад орлогынхоо тэн хагасыг , харин нөгөө хагасыг нь У бүтээгдэхүүнийг  худалдан авахад зарцуулжээ. Харин жилд Х бүтээгдэхүүний үнэ 5% бүтээгдэхүүний үнэ 15% өсчээ.

    б)     Хэрэглээний барааны үнийн индексийг тодорхойлно уу? (Өмнөх

       оны үнийн индекс = 100)

   в)  Үйлдвэрлэл болон үнийн дээрх нөхцөлд хэрэглэгч нь Х  бүтээгдэхүүнийг худалдан авахад орлогынхоо хагасаас илүү хувийг зарцуулжээ. Хэрэглээний барааны үнийн индексийг тооцож гаргана уу?

 

Тест

 

  1.  Тун удахгүй дахин ажил олно гэдэгт итгэлтэй байгаа хүнийг:

а) Ажил эрхэлж буй хүмүүст оруулна.

б) Ажилгүй хүмүүст оруулна.

в) Ажиллах хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй.

г)Бүрэн бус ажилтай хүмүүст оруулна.

д) Ажил олох найдваргүй гэж үзнэ.

2.     Өвчтэй буюу ажиллах чадваргүй болсон хүн нь тест  1)-д алиных нь хариултад тохирох вэ?

3.     Зайлшгүй ажилгүйдэл байх нь дараах нөхцөлүүдийн алинаар нь тайлбарлагдах вэ?

а)  Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин өсөхгүй гэсэн Кейнсийн онолоор.

б)  Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл эрэлт байгаа нөхцөлд цалин буурахгүй гэсэн Кейнсийн онолоор.

в)  Сонгодог чиглэлийг баримтлагчдын үзэл онолоор.

г)  Ажилгүйдлын ерөнхий түвшинд маш бага үүрэг гүйцэтгэдгээр

д)   Өмнөх бүх хариулт буруу.

4.     Эдийн засагт гарсан уналтаас болж ажилгүй болсон хүн ажилгүйдлийн ямар хэлбэрт хамаарагдах вэ?

а)  Шилжилтийн ажилгүйдэлд.

б)  Бүтцийн ажилгүйдэлд.

в)  Мөчлөгийн ажилгүйдэлд.

г) Байнгын ажилгүйдэлд.

д) Өмнөх бүх хариулт буруу.

5.     Хэрэв ажилчин сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтдаг боловч одоохондоо ажил олоогүй байвал 4-р тестийн аль хариултанд хамаарагдах вэ?

6.     Дж.М.Кейнс юу гэж үзсэн бэ?

а) Засгийн газар ажилгүйдлийг бууруулахын тулд татвар ба улсын худалдан авалтыг ашиглах ёстой

б) Зах зээлийн тогтолцоонд ажил эрхлэлтийн өндөр  түвшинг богино хугацаанд хангах чадвартай бие даасан механизм байдаг

в) Эдийн засаг нь төвлөрсөн төлөвлөлтийн үндсэн дээр хөгжих ёстой

г)  Хувийн өмчийг зайлшгүй устгах хэрэгтэй

д) Өмнөх бүх хариулт буруу

7.     Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд  шилжилтийн ажилгүйдлийн түвшин ямар байх вэ?

а)  Тэгтэй тэнцүү байна

б)  Нэг хувиас бага байна

в)  Ажилгүйдлийн мөчлөгийн хэлбэрийн түвшингээс бага байна

г)  Өмнөх бух хариулт зөв

д) Өмнөх бүх хариулт буруу

8.     Нийт эрэлт хангалтгүй байх нь юунд хүргэх вэ?

а)   Шилжилтийн ажилгүйдэл өсөхөд

б)   Бүтцийн ажилгүйдэл өсөхөд

в)   Мөчлөгийн ажилгүйдэл өсөхөд

г)   Далд ажилгүйдэл өсөхөд

д)  Өмнөх бүх хариулт буруу

9.     Оукены хуулиар ажилгүйдлийн жинхэнэ байгаа түвшин нь хэвийн түвшнээсээ 2%-иар давахад үндэсний нийт бүтээгдэхүүний жинхэнэ байгаа хэмжээ нь бодит хэмжээнээсээ хэдэн хувиар хоцрох вэ?

а)   2%    б)  3%    в) 4%    г) 5%  д) 5-аас дээш хувиар

10.   Ихэнх эдийн засагчид нь богино хугацаанд үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшинг юугаар тодорхойлогдоно гэж үздэг вэ?

а)   Үнийн түвшнээр

б)   Ажиллах хүчний одоо байгаа тоогоор

в)   Капиталын үндэсний нөөцөөр

г)   Нийт зардлын түвшингээр

д)   Өмнөх бүх хариулт зөв

11.   Хэрэв нэрлэсэн мөнгөн орлого нь 8%, харин үнийн түвшин нь 10%-иар өссөн гэвэл бодит орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?

а)   2%-иар өснө

б)   18%-иар өснө

в)   2%-иар буурна

г)  18%-иар буурна

д)    Өмнөх хэвэндээ байна

12.   Урьдчилан харах боломжгүй инфляцийн  үед хэн нь бусдаас бага хохирол амсах вэ?

а)  Тогтмол орлоготой хүмүүс.

б) Үнийн түвшний өсөлтөөс нэрлэсэн мөнгөн орлого нь удаан өсч байгаа тэр хүмүүс.

в)  Мөнгөн хадгаламжтай хүмүүс

г)  Юмны үнэ хямд байхад зээл авсан хүмүүс.

д)   Зөвхөн  б)  г)     хариултууд зөв.

13.   Дор дурьдсан зүйлсээс аль нь үйлдвэрлэлийн зардлын өсөлтийн улмаас үүссэн инфляцитай холбоогүй вэ?

а)   Үйлдвэрлэл ба ажил эрхлэлтийн өсөлт.

б)    Нэгж бүтээгдэхүүний зардлын өртгийн өсөлт.

в)   Инфляцийг гүйцэх цалингийн өсөлт.

г)   Нийлүүлэлтийн уналт.

д)   Зээлийн хүүгийн өсөлт.

14.   Нийт зардлын өсөлт нь инфляцид хүргэдэг. Хэрвээ:

а)   Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд эдийн засаг хөгжсөн байвал.

б)   ҮНБ-ий боломжит хэмжээ ба жинхэнэ хэмжээтэйгээ тэнцүү байвал.

в)   Ажиллах хүчний тоо өсөөгүй бол.

г)  зөвхөн    а,   б  хариултууд зөв.

д)   Өмнөх бүх хариулт зөв.

15.   Хурдацтай байгаа инфляцийн үед зээлийн хүү яах вэ?

а)   Мөнгөний үнэ цэнэ унаж байгаа учраас буурна.

б)  Ажил эрхлэлтийн түвшин буурч байгаа учраас унана.

в)  Мөнгөний үнэ цэнэ унаж байгаа учраас өснө.

г)  Ажил эрхлэлтийн түвшин буурч байгаа учраас өснө.

д)   Өөрчлөгдөхгүй.

16.   Инфляци нь юутай холбоотой вэ?

а)  Зөвхөн үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой

б) Түүний хөгжлийн эх сурвалжаас хамааран ҮНБ-ий өсөлт, бууралттай холбоотой

в)  Зөвхөн үндэсний нийт бүтээгдэхүүний бууралттай холбоотой

г)  Хэрэв эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд хөгжиж байвал ҮНБ-ий өсөлттэй холбоотой.

д)   Өмнөх бүх хариулт буруу

17.   Урьдчилан таамаглах боломжгүй инфляцийн улмаас гарах аз туршилтад нөлөөлөх хүчин зүйл нь:

а)  Банк өөрийн олгосон зээлд аз туршилтын шагнал олгох

б) Тогтмол орлоготой хүмүүст олгох шилжих төлбөрийг засгийн газраас индексжүүлэх арга хэмжээ авах

в)  Банкнаас хувьсах үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчдад худалдахыг  эрмэлзэх

г) Инфляцийн үед үнэгүйдэлд өртдөггүй актив байдлаар мөнгөө хадгалахыг хүмүүс эрмэлзэнэ.

д)  Өмнөх бүх хариулт зөв

18.   Урьдчилан таамаглах боломжгүй инфляцийг аль нь дагалдах вэ?

а)   Эдийн засгийн хохирол гарахгүй

б)   Эдийн засгийн үр ашиг буурна

в)   Орлого болон баялгийг дахин хуваарилна

г)  Зөвхөн   б,   с    хариултууд зөв

д)   Бүх хариултууд буруу

19.   Дор дурьдсан үйлдлүүдийн алиных нь тусламжтайгаар хүн урьдчилан харах боломжгүй инфляцийн аз туршилтаас бүрэн даатгагдах вэ?

а) Урт хугацаанд  цалинг урьдчилан индексжүүлэн олгож байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах

б)  Инфляци өсч буй хэмжээгээр зээлийн хүүг индексжүүлэх

в)  Банкны хүүгээс доогуур хүүтэй зээлийг өөрийн танилдаа өгөх

г)   Банкны зээлээр шинэ бизнес эрхлэх

д)   Өмнөх бүх хариулт зөв

20.   Дор дурьдсан ойлголтуудын аль нь мөчлөгийн үе шатанд үл хамаарах вэ?

а)  Инфляци

б)  Зогсонги байдал

в)  Уналт

г)   Өрнөлт

д)  Сэргэлт

 

Зөв/буруу

 

1.     Үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшингийн өөрчлөлт нь заавал эдийн засгийн хөгжил дэх мөчлөлт хэлбэлзлэлээс үүсэхгүй

2.     ҮНБ-ий жинхэнэ хэмжээ нь чадавхит хэмжээтэйгээ тэнцүү байна.  Энэ нь эдийн засгийн бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд ажиллаж байна гэсэн үг мөн

3.     Аж үйлдвэрийн хэт төвлөрсөн ба монопольчлогдсон салбаруудад зогсонги байдлын үед үйлдвэрлэлийн уналт нь харьцангуй их биш, хаин үнэ нь харьцангуй их хэмжээгээр унана.

4.     Шилжилтийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх зүйл биш, харин хүсэх зүйл мөн.

5.     Хэрэв ажилгүйдлийн түвшин нь хэвийн түвшинтэйгээ тэнцүү байвал үйлдвэрлэлийн чадавхит түвшин нь жинхэнэ түвшинтэйгээ тэнцүү байна.

6.     Ажилгүйдлийн талаарх төлбөр нэмэгдэх нь түүний түвшингийн өсөлтөд нөлөөлнө.

7.     Ихэнх эдийн засагчид нь богино хугацаанд бүрэн ажил эрхлэлттэй байхад ҮНБ-ий чадавхит хэмжээ ба жинхэнэ хэмжээний хооронд зөрүү байдаг, эсвэл бүрэн бус ажил эрхлэлттэй байхад тэдгээрийн хооронд зөрүү байна гэж үздэг.

8.     Мөчлөгт ажилгүйдэлтэй холбогдон гарах эдийн засгийн зардал нь үйлдвэрлэгдээгүй бараа үйлчилгээний тоо хэмжээгээр хэмжигдэнэ.

9.     Дж.М.Кейнс зах зээлийн эдийн засаг нь богино хугацаанд үнийн механизм ба өрсөлдөөний үндсэн дээр ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж нотолдог.

10.   Ажилгүйдлийн түвшин нь ажилтай ба ажилгүй хүмүүсийн нийт тоо хэмжээг зэрэгцүүлэх замаар тодорхойлогдоно.

11.   Шинэ Кейнсчүүд нь уламжлалт Кейнсийн чиглэлийнхний нэгэн адилаар цалингийн түвшин нь ихээхэн хатуу шинжтэй гэж үздэг.

12.   Ажилгүйдлийн түвшин тууштай өгч байхад нийт зардлын өсөлт нь үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээг нэгэн зэрэг өсгөдөг

13.   Ажиллах хүчний бүтцэд ажилгүйчүүд болон ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг оруулна.

14.   Үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн түвшинд гарч буй бүх өөрчлөлт нь эдийн засаг дахь мөчлөгт хэлбэлзлээс үүсдэг.

15.   Хэдийд ҮНБ-ий чадавхит ба жинхэнэ хэмжээ тэнцүү байх тэр нөхцөлд нийт зардлын өсөлт нь инфляцид хүргэдэг. Учир нь үйлдвэрлэлийн цаашдын өсөлт зогсдог.

16.   Хэрэв үнэ ба цалин нь туйлын хатуу тогтоогдсон байвал эдийн засаг нь цаашид зогсонги байдалд орох магадлал багатай.

17.   Инфляци бол үйлдвэрлэлийн нийт өсөлт мөн.

18.   Хүлээгдэж буй болон урьдчилан харах боломжгүй инфляци нь орлогыг дахин хуваарилахад адилхан нөлөө үзүүлнэ.

19.   Үнэ жилд 5%-иар  буурч байх үед тогтмол орлоготой гэр бүлийн хувьд бодит орлого жилд 5%-иар өснө.

20.   Үнийн өсөлт жилд 10%-тай байхад 10 жил тутам үнийн түвшин 2 дахин өснө.

21.   Урьдчилан харах боломжгүй инфляци нь зээлдэгч ба зээлдүүлэгчийн хооронд орлогыг дахин хуваарилахад хүргэдэг бөгөөд тэгэхдээ зээлдэгчийн хувьд ашигтай байдаг.

22.   Газар, алт, урлагын бүтээл нь хөрөнгө оруулалтын уламжлалт объект бөгөөд эдгээр нь инфляцийн үед өөрийн санхүүгийн активыг үнэгүйдүүлэх аюулыг зайлуулдаг

23.   Дж.М.Кейнс нь улсын зардал болон албан татварын тогтолцоог ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглах явдалд шүүмжлэлтэй ханддаг байсан.

24.   Инфляци нь хүн амын бүх давхаргын хувьд бодит орлогыг бууруулдаг.

 

Асуудал

 

1.     Зураг 2.1 дээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн /DD ба D1 D2/ ба нийлүүлэлтийн /SS/ муруйнуудыг дүрсэлжээ. LL хэрчим нь одоо байгаа ажиллах хүчний тоо хэмжээ

а)DD муруй нь хөдөлмөрийн зах зээл дэх анхны эрэлтийг харуулна гэвэл дараах үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлно уу.

(1) Цалингийн тэнцвэрт түвшин

(2) Ажил эрхэлж буй хүмүүсийн тоо

(3) Сайн дураараа ажил эрхлээгүй хүний тоо

                                 (4) Зайлшгүй байх ажилгүйчүүдийн тоо цалингийн тухайн тэнцвэрт түвшин нь ажил хийхийг хүсч байгаа хүний тоог тодорхойлж байгаа .

Text Box: Цалин/дол/
 б) Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт буурснаар эрэлтийн муруй нь зүүн

тийш D1D2 байрлалд шилжжээ. Цалин уян хатан байх нөхцөлд дараах үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлно уу?

(1) хөдөлмөрийн эрэлтийн шинэ түвшинд тохирсон цалингийн тэнцвэрт түвшин

(2) ажиллагсдын тоо

(3) зайлшгүй байх ажилгүйчүүдийн тоо

(4) сайн дураараа ажил эрхлээгүй хүний тоо

в) Цалин уян хатан бус хатуу тогтсон нөхцөлд дараах үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлно уу?

(1) Ажиллагсдын тоо

(2) Зайлшгүй байх ажилгүйчүүдийн тоо

(3) Сайн дураараа ажил эрхлээгүй хүмүүсийн тоо



Text Box: Зураг 2.1 Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт

2. Хүснэгт 2.2 –дээр үндэсний нийт бүтээгдэхүүний жинхэнэ ба чадавхит хэмжээг илэрхийлсэн тоо мэдээ өгөгджээ. /тэрбум дол/ онд 6%-ийн ажилгүйдлийн түвшинтэй байжээ.Бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд эдийн засаг нь 1990               

                                                                                                         Хүснэгт 2.2

Жил

ҮНБ-ий чадавхит хэмжээ

ҮНБ-ий жинхэнэ хэмжээ

1990

1991

1992

3000

3800

4125

3000

3700

3712.5

 

 

а)1991 оны тоо мэдээгээр дараах үзүүлэлтүүдийг тооцоолно уу?

 -ҮНБ-ий чадавхит ба жинхэнэ хэмжээний хоорондын зөрүү /үнэмлэхүй   хэмжээгээр ба хувиар илэрхийлсэн/.                                                       

–1991 оны ажилгүйдлийн түвшинг Оукены хуулийг ашиглан

   тодорхойлно уу?

б) 1992 оны тоон мэдээг үндэслэн дараах тооцоог хийнэ үү?

-ҮНБ-ий чадварт ба жинхэнэ хэмжээний хоорондын зөрүү /үнэмлэхүй хэмжээгээр ба хувиар илэрхийл/

-1992 оны ажилгүйдлийн түвшинг Оукены хуулийг ашиглан тодорхойлно уу?

2.     Хүснэгт 2.3 дээр үнийн индекс жил жилээр өгөгджээ.

                                                                           Хүснэгт 2.3

Жил

Үнийн индекс

Инфляцийн түвшин

1

2

3

4

100.00

112.00

123.00

129.00

-

-

-

-

 

               

а)   жил бүрийн ханш инфляцийн түвшингийн хурдцыг  тодорхойлно уу

б)   “70 хэмжигдэхүүний дүрэм”-ийг ашиглан үнийн түвшинг 2 дахин нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардагдах хугацааг тодорхойлно уу. / Хүртвэрт  а)-д

 тооцож гаргасан жил бүрийн хурдцыг ашиглана уу?

в)   Хэрэв нэрлэсэн орлого нь хоёрдах жилийг  анхны жилтэй харьцуулахад 15%-иар , харин гуравдах жилд хоёрдах жилтэй харьцуулахад 7%-иар өссөн гэвэл бодит орлогын хувиар илэрхийлэгдсэн өөрчлөлтийг тодорхойлно уу?

г)   Хэрэв нэрлэсэн орлого нь хоёрдах болон гуравдахь жилд 25 мянган доллартай тэнцүү байсан гэвэл эдгээр онуудад бодит орлогын туйлын хэмжээ хэд байх вэ?

д)   Хэрэв хоёрдах жилийн зээлийн хүүгийн хэмжээ 14%-тай тэнцүү зээлдэгчийн хувьд анхны ба хоёрдах онол хоорондох үе гуравдах гэвэл эдгээр онд зээлийн хүүгийн 18%-тай тэнцүү (зээлдэгчийн хувьд хоёрдахь болон гуравдах жилийн хоорондох үе ) гэвэл эдгээр онд түүний бодит түвшин ямар байх вэ?

Хариу тайлбар.

Үндсэн нэр томъёо, ойлголт

 

1.  и   2. з. 3   г   4.  м   5.    ч    6.  л   7.  х   8.   е  9.  к   10. о   11. р   12.  д    13. с  14. ц    15.  п    16.  т   17. а     18.и    19. б  20   у    21.   в   22.  ж    23.  ф

Дасгал  1.  а)   А2 б)    А9 в)   АХБ.О г)   АХБ.О д)   АХБ.О е)   А9 ж)  АХБ.О з)   А9 2. а)    Эхний жил 4093 мянган хүн, 4.8%, 5-дахь жил 7429 мянган хүн, 8.3%

    б)    Ажиллах  хүчний тоо нь  ажил эрхлэлттэй харьцуулахад түргэн өссөн.

    в)    Үгүй, учир нь ажилгүйдлийн түвшин 8.3%-тай тэнцүү байна. Олонхи эдийн засагчдын үнэлгээгээр ажилгүйдлийн хэвийн түвшин нь давж өсдөг бөгөөд бүрэн ажил эрхлэлттэй тохирдоггүй.

 

3. а)   10%

    б)   89.5 сая хүн, 9.5 сая хүн, 9.6%

 

4. а)  30%-иар өссөн

   б)  28 мянга хүртэл буурсан

 

5. а)  110

    б)   Түүний утгыг 105-110-ын хооронд тодорхойлох боломжтой.

 

Тест

 

1.   б:  2.   в    3.   б   4.   в   5.  а    6.   а   7.   д    8.   в   9.   г   10.  г   11.в    12.    г    13.   а   14.   г   15.  в   16.    б    17.   д   18.   г    19.   а   20.   а

   

Зөв / буруу

 

1.   з   2.  з    3.   б   4.   з   5.   з   6.  з   7.  б   8.   з   9.   з   10.  б  11. з   12.   б   13.  з   14.  б   15. з   16.   б    17.   б     18.   б   19.   з   20.   б    21.   з    22.  з  23.  б    24.  б

  

Асуудал

 

1.а)   10 дол,        800 хүн,                200 хүн 0

   б)    8 дол,          700 хүн, 0.            300 хүн

   в)   600 хүн,       200 хүн,                200 хүн

 

2. а)   95 тэрбум.доллар. 2.5%, 7.5%

    б)   412.5 тэрбум.доллар, 10%, 10%

Асуулт 3

3. а)   12%, 10%, 5%

    б)   5.83:7:14

    в)  +3%-3%

    г)   22321 доллар;20292 доллар

    д)   2% : 3%


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлалаа энэ тестээр багш маань шалгалт аваад 100 өгсөн
Бичсэн: Зочин хэзээ: 08:59 PM, Wednesday, December 4, 2013 | Холбоос | |
idiomatic-dormant
idiomatic-dormant