avatar

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт (лекц)

Saturday, March 13, 2010,04:27 PM
3.1. Хөдөлмөрийн зах зээл дахь өрсөлдөөн

 Ямар ч тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн гол бүтээгдэхүүн чь өрсөлдөөн юм. Үйлдвэрлэгч нь хөдөлмөрийн зах дээр ц.шэр өрсөлдөгч юм уу эсвэл дангаараа ноёрхогчоор оролцдог. Түүний эзэлж   байгаа   байр  сууринаас  шалттаалж  байдал   нь  эрс өөрчлөгддөг, Эхний тохиолдолд үйлдвэр нь цэвэр өрсөлдөөнд үйл ажиллагаагаа явуулдаг.Цэвэр өрсөлдөөнт   хөдөлмөрийн захын үйл ажиллагаанд дараахи онцлог байдал ажиглагддаг. Үүнд:

1.        Хөлсний хөдөлмөрийг хэрэглэгч олон өрсөлдөгчид хөдөлмөрийн захын үйл ажиллагаанд оролцдог.

2.        Олон тооны биеийн хүчнээ үнэлэгчид нь бие даасан байдалтай байх бөгөөд хөдөлмөрийн хүчний нийлүүлэлт маш их байна.

3.         Ажил олгогч болон биеийн хүчнээ үнэлэгч хоёр этгээдийн аль   аль   талаас   нарийн   тогтоосон    хөлсний хөдөлмөрийн үнэ байдаггүй.

            Хөдөлмөрийн зах дээр үйлчилдэг механизмын зүгээс авч үзэхэд, хөлсний хөдөлмөрийн өртөг багасах нь хөделмөрийн хөлсний эрэлт, нийлүүлэлтэд ихээхэн нөлөөлдег. Нийлүүлэлт их, эрэлт бага байгаа үед хөдөлмөрийн хөлсний өртөг багасдаг. Харин эсрэгээр, нийлүүлэлт бага, эрэлт их бол хөдөлмөрийн хөпсний өртөг нэмэгддэг байна.

Дангаараа ноёрхогч үйлдвэр нь бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнийг тогтоох, түүнии хэлбэлзлийг зохицуулахын зэрэгцээ хөлсний хөдөлмөрийн өртгийг нэмэгдүүлэхгүй байхад нөлөөлж чаддаг. Бусад үйлдвэрлэгч ч мөн ингэхийг эрмэлздэг байна.

Үүний зэрэгцээ үйлдвэрчний эвлэл нь хөдөпмөрчидын ашиг сонирхлыг хамгаалах байгууллага болохын хувьд хөпсний хөдөлмөрийн өртгийг нэмэгдүүлж чадахгүй юм аа гэхэд ядаж түүнийг бууруулахгүй байхын төлөө тэмцдэг юм.

Төгс өрсөлдөөнт зах зээл гэж байдаггүй. Дангаараа ноёрхогч үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүйгээр илүү их ашиг олох боломжтой байдаг. Үчир нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ үнийг нэмж, үйлдвэрлэлээ багасгах замаар орон тоогоо бууруулдаг байна. Ингэхдээ, дангаараа ноёрхогч нь бүтээгдэхүүний үнийгтогтоож илүү өндөр ашиголоодхөдөлмөрийн хөлсний өртгийг нэмж болох юм. Харамсалтай нь, ийм үйлдвэрлэгч нь хөдөлмөрийн захын багахан хэсгийг /секторыг/эзэлдэг бөгөөд хөдөлмөрийн хүчийг ашиглахдаа хөдөлмөрийн захын үнийг баримтладаг болно.

Энэ байдал нь олон талтай байж болно. Ганц компани нь хөлсний хөдөлмөрийн өртөгт нөлөөлдөг. Үйлдвэрлэлээ өргөтгөхийн тулд ийм компани нь хөдөлмөрийн хөлсөө нэмэх шаардлагатай болдог.

3.2. Хөдөлмөрийн зах зээлийн дэд бүтэц

Хөдөлмөрийн захын үндсэн хэсэг нь түүний дэд бүтэц юм.

Дэд бүтэц нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн баримжаа олгох, мэдлэг мэргэжил эзэмшүүлэх, дахин мэргэжил эзэмшүүлэх улмаар хөдөлмөрийн хөлсний эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг тогтооход чиглэгддэг. Хөделмөрийн захын дэд бүтцийн гол зорилго нь ажил олгогч болон ажил эрхлэгчийн хооронд холбоо тогтоох, мөн хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн захын үйл ажиллагаатай холбогддог бусад байгууллагуудтай ажил хэргийн уялдаа холбоотой байхад оршдог.

Өнөө үед хөдөлмөрийн зах нь дараахи үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд: төрийн болон төрийн бус хөдөлмөр эрхлэлтийн албад түүний орон нутаг дахь хэлтэс, тасаг, мэргэжил олгодог, мэргэшүүлдэг, мэргэжлийг дээшлүүлдэг сургалтын байгууллага, нийгмийн түншлэлийн систем, олон нийтийн болон төриин эрх мэдлийн байгууллагын хоорондын уялдаа холбоо зэрэг болно.

 

Төрийн болон төрийн бус хөдөлмөр эрхлэлтийн  алба. \ албан байгууллагын болон үйлдвэрийн газрын хүнии нөөцийн тасаг /нэгж/нь: Хөдөлмөрийн захын дэд бүтцийн үндсэн хэсэг юм. Хөдөлмөр эрхлэлтийн алба болон байгууллагын хүнии нөөцийн алба нь асуудлыг шийдвэрлэх явцад нягг хамтран ажиллах шаардлагатай байдаг. Тийм ч учраас тэдний нэгдмэл ажиллагаа нь хөдөлмөрийн захын дэд бүтцийг сайжруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хөдөлмөрийн захын дэд бүтцийн бүхий л үйл ажилпагаа нь холбогдох хууль, дүрэм, журам, заавар, тогтоол, шийдвэрээр  зохицуулагддаг байна.

Хөдөлмөр эрхлэлтийн газар нь сум дүүрэг, аймаг нийслэлээс авахуулаад улс орны хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.

Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн алба нь Монгол улс. зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн төр засгийн мэдэлд үйл ажиллагаа явуулж ирэв. Энэ үйл ажилпагааг хөделмөрийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын яам, НХХЯам тус тус эрхлэдэг болсон. 2002 оны байдлаар Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн 31 алба байсны дотор аймгуудад 22, нийслэлийн дүүргүүдэд 9 алба байна. Хороодод нийгмийн бодлогын ажилтан 350 гаруй хүн байна. Үлаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад ОҮХБ-ын туслалцаатайгаар гадаадын загварын дагуу хөдөлмөр эрхлэлтийн албыг байгуулсан. Ажлын шинэ арга барил эзэмших болон хөдөлмөр эрхлэлтийн албадын  ажилтнуудын  мэргэжлийг дээшлүүлж байна.

Хөдөлмөрэрхлэлтийнтөрийн бус байгууллага ньзаримтөрлийн ажилтны хөдөлмөр эрхлэлтэнд дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал: залуучууд, тахир дутуу хүмүүс, эмэгтэйчүүд болон цэргийн алба хааж байсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн төв юм. Мөн хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ нь гол төлөв ажил эрхлэж байгаа хүмүүи илүү их цалин хөлстэй ажил олоход чиглэгддэг байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн зарим албадууд нь гадаадад хамтарсан үйлдвэрт, байнгын бус ажил болон ажил хавсрах, хослон ажиллахад зуучилдаг.

Монгол улсад төрийн хөдөмөр эрхлэлтийн алба 30 гаруй төрийн бус хөдөлмөр эрхлэлтийн алба нилээд олон байна.Төрийн бус хөдөлмөр эрхлэлтийн алба нь хуулийн дагуу лиценцэдүндэслээд хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг явуулдаг,

ОУХБ нь 1919 онд байгуулагдсанаасаа хойш хувийн хөдөлмөр зуучлалын төвийг ажиллуулж ирэв. ОҮХБ-аас гаргасан 96-р конвенцод хөдөлмөр эрхлэлтийн алба нь өөрийнхөө үйл ажиллагааг төрийн эрх мэдлийн хяналтын дор явуулахыг чухалчлан

заадаг бөгөөд улмаар түүнийг аажмаар устгахыг зөвлөдөг байна.

ОҮХБ-ын бага хурал дээр энэ асуудлын талаар маргалдаж 96-р конвенцийг өөрчлөхөер болсон. Гэхдээ зөвхөн нарийн мэргэжлийн их цалин хөлс бүхий ажилд зуучласнаас бусад тохиолдолд ажил хайж байгаа хүнээс зуучлалын хөлс авахаас татгалзахыг заасан бөгөөд бусад нэмэлт өөрчлөлтийг хэвээр үлдээсэн байна.

Мэргэжлийн баримжаа олгох, мэргэжлийн сургалтын болон дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх байгууллага

Хөдөлмөрийн захын дэд бүтэц нь хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад багагүй чармайлт тавьдаг бөгөөд ажилтнуудыг дахин мэргэшүүлэх, хөдөлмөрийн захыг шинэ хүчээр сэлбэх, ажилтанд мэргэжил олгоход ихээхэн ач холбогдол өгдөг.

Эдгээр үүргийг гүйцэтгэх байгууллагууд нь техник мэргэжлийн сургууль, сургалт-дадлагын төв, тусгай коллеж, техникийн лицей, дээд боловсролын болон тусгай дунд боловсролын сургууль, дээд сургууль, хөдөлмөр эрхлэлтийн албаны сургалтын төв зэрэг нь болно.

Эдгээр байгууллагуудын хамгийн тулгамдсан асуудлууд бол өндөр /нарийн/ мэргэжлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулахад оршино. Харин хөдөлмөрийн зах зээл дээр ажилтны өргөн хүрээтэй олон талт мэргэжил илvv нийцэж байна.

Сүүлийн жилүүдэд их, дээд сургууль олон болсонтои уялдан бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтэнийн тоо үлэмж нэмэгдзв.

Харин дээд боловсролтой мэргэжилтний мэдлэг, чадвар төдийлөн сайнгүй байна. Түүнчлэн мэргэжлийн баримжаа олгох болон үйлдвэрийн дадлагаар мэдлэг олгох сургалтын чанар ихээхэн суларсан байдал түгээмэл ажиглагдах болов.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын давтамж нь мэлнцэхүйц нэмэгдсэн. Үдирдах ажилтан, мэргэжилтэний хувьд 7-8 жилд мэргэжил дээшлүүлэх нь зохимжтой бегөөд энэ үзүүлэлтүүц баруун Европын орнуудад 3-5 жил байгаа болно. Мэргэжилтэй ажилчдын хувьд дундажаар 10-12 жилд мэргэжил дээшлүүлдэг бол баруун Европын орнуудад 3-6 жил байна, Манай бизнесийн байгууллагуудын 80 орчим хувь бизнес төлөвлөгөегүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүний нөөцийн төлөвлөлтийн асуудлууд ч огт хэрэгжихгүй байна.

Их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн бэлтгэл хангалтгүйн улмаас хөдөлмөрийн хүчний өрсөлдөх чадвар нь олон улсын түвшиний шаардлагаас хоцорч байгаа болно.

3.3. Хөдөлмөрийн зах зээл дэхь нийгмийн түншлэлийн тогтолцоо

 

Хөдөлмөрийн захын төлөв байдал нь ажил олгогч болон хөлсний ажилтан, хөдөлмөр эрхлэлтийн албаны хоорондын уялдаанаас ихээхэн шалтгаалдаг,

Хөдөлмөрийн захын зохицуулалтад хуулийн зохицуулалт болон хэлэлцээр ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Манай оронд гурван талт хэлэлцээр бодитой хэрэгжиж эхэллээ. Нийгмийн зөвшилийн гурван талт харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн албаны чиг үүрэг, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход түлхэц өгдөг юм.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогч эздийн байгүуллага, Засгийн газрын хооронд байгуулсан гурвалсан хэлэлцээрт хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, цалин хөлсний зэрэг чухал тулгамдсан асуудлууд тусгагддаг юм.

Манай улсад хөделмөр-нийгмийн харилцааны олон талт асуудлуудыг  НХХЯ, Улсын хөдөлмөр эрхлэлтийн газар тэдгээрийн харьяа орон нутгийн байгууллагууд зохицуулж зохион байгуулдаг. Нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг боловсронгуй болгох нь тэдгээрт оролцогчдын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтаас ихээхэн шалтгаалдаг болно.

3.4. Хөдөлмөрийн зах зээлийн онцлог

1.            Хөдөлмөрийн зах нь эдийн засгийн тааламжтай болоод төдийлөн тааламжгүй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөлмөрийн захын үйл ажиллагаа ньзарим үед гажигтай мэт байх бегөед өөрөөр хэлбэл, хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулдаг байна.

2.     Манай улсын хөдөлмөрийн зах нь бүх салбарыг хамарсан эдийн засгийн хямралын үед бүрэлдэж эхлэв. 1991-1995 онуудад үйлдвэрлэлийн хэмжээ манай улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй уналтад хүрсэн бөгөөд хүн амын амжиргааны түвшин нь эрс доошилсон юм.

3.     Хөдөлмөрийн захын эрэлт нийлүүлэлтэд сүүдрийн эдийн засаг ихээхэн нөлөөлдөг. Хөдөлмөрийн «хар» зах дээр өөрийн гэсэн ажиллах хүчний өртөг тогтдог байна. Бидний хийсэн зарим зарим судалгааны дүнгээс үзэхэд хөдөлмөрийн «хар» зах дээр эдийн засгийн идэвхтэй хүн амын 10 гаруй хувьтөвлөрч байна.

4.     Манай улсын хөдөлмөрийн зах дахь хөдөлмөрийн хөлсний өртөг нь маш бага байдаг бөгөөд цалин хөлсний хэмжээ нь ч өндөр хөгжилтэй орнуудын түвшингээс хэд дахин бага байна. 2001 оны байдлаар манай улсын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ нь 29,56 доллартай тэнцүү байв, Гэтэл   АНУ-ын хүн амын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ нь 1995 оны байдлаар 2200 доллар байсантай харьцуулж үзвэл асар их зөрүүтэй байна.

 

          Манай улсын хөдөлмөрийн захын цаашдын хөгжил нь бүрхэгдүү байна. Нийгэм-эдийн засаг, улс төр, мөнгө санхүүгийн бодлого болон улс орныг бүсчилэн хөгжүулэх зэрэг олон асуудалд зах зээлийн асуудалд хөдөлмөрийн зах зээлийн асуудал бараг тусгагдаагүй болно.Төр, засаг хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхдээ төдийлөн санаачлагатай хандахгүй байна.

3.5. Ходөлмөрийн зах зээлийн зохицуулапт

Хөдөлмөрйин зах зээлийн зохицуулалтын асуудлууд нь энэ номын бараг бүх бүлгүүдэд дурьдагдсан бөгөөд хөдөлмөрийн захын мөн чанар, ач холбогдол, түүний төрөл, субъект, эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөрийн хөлсний өртөг, хөдөлмөрийн захын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэл зэрэг нь тодорхой тусгагдсан байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийн ач холбогдлыг төвийлгөн авч үзэж тусгайлан судлах нь зүйтэй юм.

«Зохицуулах» гэдгийг ямар нэгэн процессыг буюу үйл ажиллагааг удирдах чиглүүлэх гэдэг утгаар ойлгож болох юм. Зохицуулалт нь нийгэм-хөдөлмөрийн харилцааны талаарх төрийн бодлого, түүний зорилго, зарчмаас ихээхэн шалтгаалдаг. Энэ бүлэгт хөдөлмөрийн захын мөн чанар, ач холбогдол, бий болсон шалтгаан, түүний зарчим болон зорилго, зорилт, үндсэн чиглэлийг тодорхойлсон бөгөөд мөн түүний бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц зэргийгтайлбарласан болно.

3.6. Хөдөлмөрийн зах зээлийн мөн чанар, агуулга

Хамгийн еренхий байдлаараа зохицуулах гэдэг нь эрэмбэ дэс дараалалд оруулах, цэгцлэх гэсэн утгатай. Зохицуулалт гэдэг нь зохион байгуулах, чиглүүлэх, засаж залруулах, улам сайжруулах, цааш нь хөгжүулэх буюу улам үр ашигтай болгох гэсэн олон талын өргөн хүрээтэй ойлголт юм.

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт нь нэгэн салшгүй хэсэг цогц бөгөөд мөн нарийн төвөгтэй эдийн засгийн үзэгдэл юм.

1.      «Хөлсний хөдөлмөрийн» арилжаалах нийгмийн нөхцлийг бүрдүүлжтүүнийгзайлшгүйхэрэгцээтзүйл болгох. Ажилтны

эрх чөлөөг хангах баталгааг бүрдүүлэхийн чацуу өмчлөгчийн эрхийг хамгаалж, үйлдвэрлэл явуулах таатай нөхцлийг бүрдүүлэн улмаар хувийн аж ахуй хөгжүулэх эх үүсвэрийг бий болгох.

2.          Хөдөлмөрийн захыг зохицуулах гэдэг нь хөдөлмөрийн захын хөдөлгөөнийг зохицуулж, ямар нэгэн шатгаанаар ажлаас халагдаж байгаа хүмүүсийн оронд шинэ ажлып байр бий болгох явдал юм. Шинэ ажилтнууд нь гоо болон чанарын хувьд хөдөлмөрийн захын хэрэгцээг хангах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Хөдөлмөрийн захад шинэ ажлын хүч бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл нь цалин хелсний өсөлт юм. Үүнээс үзэхэд, шинэ хөдөлмөрийн хүч бии болох явц нь нийгмийн амьдралын олон хүрээтэй салшгүй холбоотой байдаг. Тухайлбал: эрх зүйн орчны бодлого, чиглэл, нийгмийн хамгааллын бодлого, хүн амын эрүүл мэндийн болон боловсролын талаархи төр засгийн бодлоготой ихээхэн холбоотой байдаг.

3.          Хөдөлмөрийн захыг зохицуулна гэдэг нь юуны өмнө ажиллах хүчний нөөцийгсалбарааржигд, тэнцүүүр ашигтай байдлаар хувиарлаж, түүний цаашдын хандлага, хүн амын бүтцийн байдал зэргийг харгалзан удаан хугацааны туршид амьдралын чанарыг дээшлүүлэх явдал юм. Жишээлбэл: хүн амын зайлшгүй хэрэгцээг хангадаг салбараас ажиллах хүчний шилжилтхөдөлгөөн хийгдэнэ гэдэг нь хөдөлмөрийн захын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болно.

4.      Хөдөлмөрийн захыг зохицуулна гэдэг нь хөдөлмөрийн хүчийг өргөнөөр нөхөн сэлгэж, хөдөлмөрлөх хэвийн нөхцлийг бүрдүүлж өгөхгүй байгаа шалтгааныг арилгаж, ажлын өдрийн үргэлжлэлийг зохицуулж, үйлдвэрлэлийн эрчимжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Хөдөлмөрийн захын зохицуулалтын нэг чухал хэсэг нь нэрлэсэн цалин болон түүний бодит хэмжээ нь инфляцтай нягт уялдаатай байх, цалингийн худалдан авах чадварыг дээшлүүлэх, цалин хөлсийг ялгавартайгаар тогтооход чиглэгдэнэ. /мэдлэг,мэргэжил, ажил хэрэгч байдал, хичээл зүтгэл болон шудрагаар хөдөлмөрлөж байгаа зэргийг харгалзан үзэх/

5.      Хөдөлмөрийн захын зохицуулалт нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг хөдөлмөрийн захад таатай нөлөө үзүүлэх зүйлд чиглэсэн байх ёстой. Зохицуулалтын гол онцлог нь хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл, ажиллах хүч болон ажлын байрны хоорондын зохистой харьцааг хангахад оршино. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй байдагтай нэгэн адил ажилгүйдлийг бүрмөсөн устгах  боломжгүй   гэдэг  нь  тодорхой   болов.   Мөн ажилгүйдлийн түвшинг тогтоож, сул ажлын байрыг хадгалах нь хөдөлмөрийн захын уян хатан байдал болон гэнэтийн /бүтцийн/ болон нийгмийн өөрчлөлтөөс хамгаалах талтай юм.

 

Хөдөлмөрийн захын төлөв байдал, хөгжлийн хурдацаас шалгаалж хөдөлмөрийн зах зээлийн дотоод бүтэц, дэвшил хөгжил,түүнчлэн хөдөлмөрийн захын гол субъект болох ажил олгогч болон ажилтны харилцаа ч байнга өөрчлөгдөж байдаг.

Дээрх чиглэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийг ямарч нөхцөлд үр ашигтай тогтвортой ажиллуулах зорилгоор түүнийг боловсронгуй болгох, хөдөлмөрийн эрэлт болон нийлүүлэлтээр ажиллах хүчний үнэ өртгийг тогтоох, хөдөлмөрийн зах зээлийг бусад захуудын үйл ажиллагаа, бүтэцтэй зөв зохистой уялдуулах гэсэн өргөн хүрээтэй ойлголт юм.

3.7. Хөдөлмөрийн зах зээлийн зорилго

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт гэдэг нь хөдөлмөрийн захын хөгжилтэй холбогдсон тодорхой зорилго бүхий төрийн шууд болон шууд бус зохицуулалтын цогц юм.

Хөдөлмөрийн захын гол зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг бүрэц болгох буюу үр дүнтэй, өгөөжтэй болгох, хөдөлмөрийн чадиартай хүн амыг буюу улс ардын аж ахуйг бүхэлд нь мөн эдийн маийн зарим салбарыг, албан газар, үйлдвэрийг эрэлт хэрэгцээ ихтэй ажиллах хүчээр хангахад оршино. Хөдөлмөрийн захын зорилгыг түүний хөгжлийн тогтолцоотой холбон авч үзэх нь зүйтэй бөгөөд хоёр том цогц хэсэг багтдаг.

Эхний хэсэг: Хэтийн төлөв нь хөдөлмөр эрхлэлтийн еренхий түвшинг тогтоох бөгөөд аажимдаа бүтцийн прогрессив зрэлтэд хүрэх, далд ажилгүйдлийн түвшинг бууруулах

Хоёрдахь хэсэг: Хөдөлмөрийн захын зохицулалтыг сайжруулах буюу ил ажилгүйдлийн түвшинг эрс нэмэгдэхийг зогсоох буюу ил ажилгүйдлийг хэт ихэсгэхгүй байх, удаан хугацаагаар ажилгүй байх явдлыг багасгах.

Зохицуулалт нь хөдөлмөрийн зах зээлийн үнэлж дүгнэх хэмжүүрийг харуулах бөгөөд түүнгүйгээр тодорхой цаг хугацааны зарим нэгэн асуудлуудыг шийдэх боломжгүй юм. Жишээлбэл: урт хугацааны зорилтыг хэрэгжуүлэхдээ эдийн засгийн уналтаас гарах арга хэмжээ авч, урьд өмнөх социолист системийн орнуудын аж ахуйн холбоо харилцааг нөхөхүйц шинэ холбоо тогтоох гадаад орнууд руу чиглэсэн мөнгөн урсгалыг зогсоож, улмаар улс орны эдийн засгийн санхүүгийн байдлыг тогтворжуулан аж ахуй эрхлэх бүхий л хэлбэрийг дэмжиж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлнэ. Богино болон дунд хугацааны зорилтын хүрээнд ажилгүйдлийн хэмжээ ихсэх болон түүний хэмжээ бага зэрэг өсөх явдлыг таслан зогсоох эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн хөтөлбөрүүд нь хөдөлмөрийн захынэрэлтхэрэгцээгунэлж цэгнэххэмжүүр болохын зэрэгцээ ажлын байрыг шинээр бий болгох буюу ажлын байрны тоог бууруулахгүй байхад чиглэгдэх ёстой.

Хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах үр өгеөжтэй бодлого боловсруулах буюу хөдөлмөрийн зах зээлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх нь эрх зүйн зохицуулалтай шууд уялдаатай байдаг.   Богино болон дунд хугацааны, эсвэл хэтийн зорилтыг хүрээнд хэрэгжүүлэхдээ ажиллагсадыг бөөнөөр нь ажлаас халагдах байдалд хүргэхгүй байвал зохино. Түүнчлэн хамт олны дотор өндөр мэдлэг чадвар бүхий ажилчдын бүлгийг ухамсартайгаар бий болгохдоо хуулийн хэмжээг дагаж мөрдөнө. Байгууллага дампуурах ажил олгогчоос орон тоо, цомтгох, өмч хувьчлал хийгдэх зэрэг арга хэмжээг хүмүүсийг ажлаас олноор халахад аль болохоор хязгаарлал тогтоох шаардлагатай.

           Мөн Японы менежментийн гол онцлог болох байнгын ажлын байрыг бий болгож, түүнийг тогтвортой хадгалах практикийг ч хэрэглэж болох талтай юм. Энэ нь эдийн засгийн уналтын дараахи үед мэдэгдэхүйц ашигтай байдаг бөгөөд шинэ ажлын хүчийг төвлөрүүлэх, шинэ ажлын нөхцөлд дасгаж сургахдаа холбогдсон зардлыг хэмнэдэг байна. Шинээр ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжийн төлбөл зохих татварын хувь хэмжээг бууруулах бодлогыг хуулийн хүрээнд шийдэх нь чухал юм.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн сангаас үзүүлэх санхүүжилтийн зарчмыг өөрчилж төрийн зүгээс хэрэгжүүлэх бодлого чиглэлийг холбогдох дүрэм журамд тодорхой болгох хэрэгтэй. Хөдөлмөрийн захын зохицуулалтын нэг онцлог нь эрэлт хэрэгцээ болон ажлын байрыг тогтворжуулах явдал юм. Энэ асуудал нь өнөөгийн нөхцөлд арга зүйн хувьд шийдвэрлэгдсэн болно. Хөдөлмөрийн эрхлэлтийн албанд хандсаи ажилгүйчүүдийн тоо болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүс мөн сул ажлын байрны тухай мэдээлэл өгдөг албан газар, аж ахуй нэгжүүд нь чухамдаа хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлыгтодорхойлж байдаг. Гэвч эдгээр мэдээллүүд нь бүрэн бус, тогтмол биш байдаг учраас хөдөлмөрийн захын дүр төрхийг бодитой харуулж чадахгүй байна. Учир нь:

1-рт: Бүх ажилгүйчүүд хөдөлмөрийн захад хандахгүй байна.

2-рт: Ажлаасаа халагдсан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг зөв харуулсан статистик мэдээ байхгүй байна.

 

Сул ажлын байрны тухай мэдээлэл тохиолдлын шинжтэй бөгөөд коньюнктур байдалтай байна. Үйлдвэрүүдийн техник нь хуучирсан эрэлт хэрэгцээ муутай ажлын байрны мэдээлэлүүдиш ичжчщн өгдөг. Хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг бол хөдөлмөриин захын тэнцвэргүй байдал бөгөөд ажиллах хүчийг мэргэжил нийгмийн байдал, ажилчид, ажилтан, техникийн ажилтан инженер, оюуны хөдөлмөр эрхлэгчид гэх мэтээр хуваасан явдал юм. Энэ нөхцөлд хөдөлмөрийн захын зохицуулалтын нэг онцлог нь ажлын байрны хөдөлгөөнд байнгын хяналт тавих үүний тулд ажлын байрны нөөцийг байгууллагын хэмжээнд тусгах. Хөдөлмөрийн захын гол бүрэлдэхүүн бол дээр хэлсэнчлэн эрэл, нийлүүлэлт юм. Үүнээс гадна хөдөлмөрийн хүчний өртөг, хүн хүчний нөөц, ажилгүйчүүд, зах зээлийн өрсөлдөөн, хөдөлмөрийн захын талууд, зохион байгуулалт, эрх зүйн систем зэрэг түүний дэд бүтэц болно.

3.8. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын арга, зарчим

 

Хөдөлмөрийн захын зохицуулалт нь тодорхой зарчмуудад үндэслэгддэг бөгөөд тэдгээр нь хөдөлмөрийн захын үүсэл, хегжих зүй тогтолоос шалтгаалдаг. Зохицуулах зарчим нь тодорхой үйл ажиллагааг удирдах дүрэмд үндэслэгддэг.

Хөдөлмөрийн захын зохицуулалтын гол зарчим нь: эдийн засаг болон нийгэм улс төрийн зорилгын харилцан уялдааг бий болгодог.

 

Ийм учраас эдийн засаг нийгэм-улс төрийн талаас нь адил авч үзэж нэгдмэл үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэх шаардлагатай. Ямарваа удирдах болон зохицуулах үйл ажиллагаа нь зөвхөн нэг талыг хөндөх биш өргөн хүрээний асуудалд хамаарна. Эдийн засгийн болон нийгэм-улс төрийн зорилго хоорондоо таарахгүй бол их аюултай.

 

Төвлерсөн болон төвлөрсен бус удирдлагыг хослуулах зарчим:

Энэ зарчмын дагуу төрийн зохицуулалт, төвлөрсөн бус зохицуулалтыг тэнцвэржүүлэх ёстой. Гэхдээ төвлөрсөн буюу төвлөрсөн бус зохицуулалтын ач холбогдлыг хэт багасгаж, хэрэггүй мэт ойлгох нь буруу ташаа юм. Захиргаадалтын үед төвлөрсөн бус зохицуулалтыг төрийн зохицуулалтаар оролдог байсан бөгөөд онолын үүднээс ч ажиллах хүчний таваарлаг  шинжийг үгүйсгэдэг  байв. Төвлөрсөн  бус зохицуулалт нь хөдөлмөрийн захыг зохицуулахад зайлшгүй шаардлагатай хэсэг бөгөөд хувь хүн буюу ажиллах хүчний, эзэмшигч болон эзэн, ажил олгогчийг идэвхжүүлдэг юм. Эдгээр хоёр зохицуулалтыг зөв хослуулснаар гол зорилгодоо хүрэх буюу хөдөлмер эрхлэлтийг чөлөөтэй, үр дүнтэй, сайн дурын бүрэн хөдөлмөр эхлэлт болгох бөгөөд аж ахуйн салбарыг бүхэлд нь өндөр мэргэжилтэй хүн хүчнээр хангахад чиглэгдэнэ.

 

 Зохицуулалтыг уян хатан болгох зарчим:

Энэ зохицуулалтын дагуу хөдөлмөрийн захын зохицуулалтын тогголцоо ньзохицуулахобектын хөгжилтэй уялдаатай байх ёстой. Хөдөлмөрийн зах нь нийгэм-хүн ам зүй болон эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотойгоор байнга өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлтийг боломжоороо шууд тусгах буюу зарим тохиолдолд өөрчлөлтийг урьдчилан тусгаж болно. Өөрчлөлтийг хэдийн чинээ уян хатан байлгана тэр хэмжээгээр зохицуулалт нь уян хатан болно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sain nom medeh uu
chini bichsen medeelel ih heregtei yuils baina, ene medeelliig bagtaasan nom medej baival neriig n helj uguuch.
Бичсэн: Зочин хэзээ: 06:19 AM, Wednesday, October 26, 2011 | Холбоос | |
гайхах
Бичсэн: Зочин хэзээ: 01:58 PM, Friday, March 18, 2011 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 02:38 PM, Monday, April 5, 2010 | Холбоос | |
баяртай байна
Бичсэн: Зочин хэзээ: 07:14 PM, Sunday, March 28, 2010 | Холбоос | |
idiomatic-dormant
idiomatic-dormant